Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн цагдаа нар хууль бус үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN

Туушин зочид буудлын Сүлд танхимд

09:00 цагаас Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлангийн урилгаар Дэлхийн хоккейн амьд домог, ОХУ-ын хоккейн холбооны Ерөнхийлөгч, ДУМ-ын гишүүн Владислав Третьяк Монгол Улсад айлчилна.

Shangrila зочид буудалд

09:00 цагаас "Coal Mongolia" олон улсын чуулга, уулзалт эхэлнэ.

Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд

10:00 цагаас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 140 хүнийг Сингапур улсад сургасан. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана.

Засгийн Газрын XI байр, хурлын дугуй танхимд

10:00 цагаас Монголын Ногоон Намаас зохион байгуулж буй " Нийгэм дэх хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх" онол практикийн бага хурал зохион байгуулагдана.

Зууны мэдээ сонины байранд

11:00 цагаас Хууль хүчнийхэн болон алтны компаниуд Заамар сумын удирдлага болоод ард иргэдийг удаа дараалан дарамтлах болсон талаар мэдээлэл хийнэ. 

Мөн АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчлэн БОАЖЯ-аас гаргасан саналыг үл хэрэгсэж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 минутаас Монголын соёлын ажилтны хөгжлийн Эрин холбооноос энэ сарын 8,9 нд соёлын төвийн ажилтануудын их хурлыг зохион байгуулж байна. Нийт 330 сумын соёлын төвийн 600 гаруй төлөөлөгчид оролцох хурал болох тул мэдээлэл хийнэ.

MN Мэдээллийн төвд

12:00 цагаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн цагдаа нар хууль бус үйл ажиллагаа явуулж ард иргэдийг хохироож байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.

Баянзүрх- Сүхбаатар -Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

14:00 цагаас УИХ-ын гишүүн Д.Мурат болон сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал болно. Шүүх хурал хаалттай явагдах шүүгчийн шийдвэр гарсан.

Тэнгис кинотеатрт

14:00 цагаас "МНТ түгээмэл эх” төслийн дараагийн шат болох Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэлээр, дэлгэцийн бүтээл-motion illustration төрлөөр кино бүтээжээ, тус киноны нээлт болно.