Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МҮЭ ажил хаялтын асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд

09:00 цагаас Монголд анх удаа нисэхийн чиглэлийн зарим нарийн мэргэжлээр энэ жилээс элсэлт авч боловсон хүчин бэлтгэдэг болж байна. Нисэхийн чиглэлийн нарийн мэргэжлийг гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурч эзэмших л болж байдаг байсан бол одоо дотооддоо зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэх боломж ийнхүү нээгдэж байгаа юм байна. Тиймээс тус сургуулийн нээлтэд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар оролцоно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Үндсэн хууль зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.

Төрийн ордны А танхимд

12:00 цагаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.

УУХҮ-ийн яамны хурлын танхимд

12:30 минутаас  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. Хуралд сайд 
Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно.

MN-Мэдээллийн төвд

13.00 цагаас Их дээд сургуулийн оюутны холбоод нэгдэн Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд тэд найман шаардлага бүхий албан тоотыг их дээд сургуулиудын удирдлага болон БСШУСЯ-нд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

МҮЭ байранд 

14:00 цагаас ажил хаялтын асуудлаар МҮЭ мэдээлэл хийнэ.