Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Месут Озил дасгалжуулагчийнхаа дуудлагыг хүлээж авалгүй зодог тайлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв саяхан зодог тайлах шийдвэр гаргасан тоглогч Месут Озилын талаар анх удаа хэвлэлд ярьжээ.

ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний дараа турк гаралтай Озил арьс өнгөний үзэл, үл хүндлэлийн улмаас шигшээ багт дахин тоглохгүй болсноо зарласан юм.

Тэр өнгөрсөн тавдугаар сард Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзаж, хамтдаа зургаа авхуулсан нь зарим хүмүүсийг бухимдуулж, нэлээд шүүмжлүүлж байв.

Йоахим Лёв түүний зодог тайлах болсныг өөр хүнээс сонсоод залгасан боловч хариу өгөөгүй гэнэ. Мөн мессэж бичиж үлдээсэн ч ямар нэг хариу ирээгүй алга болжээ.

“Тоглогчид шигшээ багаас гарах бол заавал надтай ярьдаг. Харин тэр огт холбоо барьсангүй” хэмээн Лёв ярьсан байна.

“Месут өөр зам сонгохоор шийдсэн бололтой. Дэлхийн аваргад муу үр дүн гаргасан нь ингэх шалтгаан болоогүй гэж би бодож байна. Арьс өнгөний үзлийн тухай түүний гомдол хэтрүүлсэн зүйл. Намайг дасгалжуулж байх хугацаанд манай багт ямар ч тийм үзэгдэл гарч байгаагүй” гэж тэр хэлсэн юм.

2014 онд Дэлхийн аварга болж байсан Германы шигшээ баг өнгөрсөн ДАШТ-д сүүлийн 80 жилийн хугацаанд үзүүлээгүй муу  амжилт гаргаж, хэсгээсээ шалгаралгүй нутаг буцаж байв.

 

Эх сурвалж: The Guardian