Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Коучинг дадал” буюу ажлаа хөнгөвчлөх арга барил

ikon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Уолл Стрит сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа тэргүүлсэн “Коучинг дадал” монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Бага ярьж, ихийг бүтээх хүсэлтэй хүн болгоны ширээний ном гэгдэж, хувь хүний хөгжилд асар үнэтэй өөрчлөлт авчирч чадсан энэ бүтээлийн талаар товч мэдээлэл хүргэе. 

Майкл Бенгей Стеньер коучингийн үндсэн ойлголтыг долоон асуултад багтааж, илүү энгийн, хэрэгжүүлэхэд хялбар болгожээ. Таны ажлыг хоёр дахин хөнгөвчлөх, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, амьдралын зам мөрөө зөв олоход “Коучинг дадал” туслах зорилготой.

Бусдыг удирдан залах, зөв чиглүүлэх, манлайлах, өөртөө боломж нээх, дэмжих дадал, арга барилд өөрчлөлт гаргахуйц долоон асуултын “учир”-ыг уншигчидтайгаа зохиогч номоороо дамжуулан хуваалцжээ. Үр дүнтэй манлайллын арга ухаанд энэ ном олон мянган хүнийг хөтөлсөн байна. Хүн болгонд өөдлөн дэвжих, өсөн дээшлэх хүсэл тэмүүлэл байдаг. Үүнд хүргэх арга барилаа олоогүй зарим нь төөрөлдөх, цаг хугацаа энэ хооронд алдах нь бий. Тэгвэл “Коучинг дадал” том зургаараа хөгжин дэвшихийг хүсэж байгаа хүн бүхэнд тус болоход чиглэжээ.

Хувь хүний хөгжлийн салбарт, ялангуяа коучингийг хөгжүүлэхэд хамаг бүхнээ зориулсан Майкл Бенгей Стеньер шинэ дадалд бусдыг уриалан дууджээ. Дэлхийн шилдэг манлайлагчид “Коучинг дадал” номыг хэрхэн тодорхойлсныг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Ложитек компанийн Сургалт, хөгжил хариуцсан захирал Жессика Амортегуй “Хуучны, улиг болсон зарчмуудаар дүүрэн зааварчилгааны номууд дунд өнөө үед жинхэнэ итгэл найдвар төрүүлэх  ном гарчээ” гэж дүгнэсэн байдаг. Тэрбээр “Хэрэв та өөрийн манлайлах чанарыг дараагийн шатанд гаргахад бэлэн бол энэ ном танд их хэрэг болно” гэж зөвлөжээ.

Фэйсбүүкийн Сургалт, хөгжил хариуцсан захирал Стюарт Крабб “Коучинг дадал” ном хүмүүст хэрэгтэй чухал гарын авлага болж чадна гэдгийг дүгнэн хэлсэн байна. Харин Твиттерийн Сургалт, байгууллагын хөгжил хариуцсан дарга Меллиса Даймлер “Коучинг дадал” нь завгүй менежерүүдийн хувьд практик сургалтын амин сүнс юм” гэжээ. Бид дадлаараа өөрийгөө, амьдралаа, бидний эргэн тойронд байгаа ертөнцийг бүтээдэг. 

Торонтогийн их сургуулийн Удирдах хөтөлбөр хариуцсан захирал Мишель Милан “Энэ номыг зүгээр уншаад орхих хэрэггүй. Харин үүнийг ашиглаж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ номыг ширээнийхээ ном болгож, өөрийнхөө коучинг ур чадвараа хөгжүүлээрэй”  гэж захисан байна.

“Хэлэх санаа нь шулуун, тодорхой, танд хамаатай, бодитой болсноороо уншихад маш хялбар, энэ ном таны ажил дээрээ хамтран ажиллагсадтайгаа, гэртээ гэр бүлийнхэнтэйгээ ч харилцах харилцааг түвэггүй өөрчлөх болно” хэмээн Тим Хортонсын Хүний нөөцийн дэд ерөнхийлөгч Йоханне Макналли Майрес онцолсон байна. Майкл коучины талаарх төөрөгдлийг мэргэжлийн хүний хувьд энэхүү номоороо арилгаж, залруулсан гэж хэлж болно. Ингээд зогсохгүй үр дүнтэй байдлаар маш ойлгомжтой тайлбарласан нь ихэд оносон санагдлаа.

“Коучинг дадал” маш товчхондоо, танд долоон асуулт зааж өгөх бөгөөд өдөр тутмын ажлыг тань хөнгөвчлөх, илүү бүтээмжтэй болгоход эдгээрийг хэрхэн ашиглах арга техникийг заах болно. Коучингийн амин сүнс нь бусдад тусалж, тэдний боломж, бололцоог нээж өгөхөд оршдог. Коучинг хийснээр та бага хичээл зүтгэлээр илүү нөлөөтэй ажиллах боломжтой. Эдгээрийг өөртөө агуулсан “Коучинг дадал”-тай цааш илүү гүнзгий танилцах  аялалд тань амжилт хүсье.

 

Б.Мөнх-Эрдэнэ