Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Видео тоглоомны тэмцээнд ялагдаад өрсөлдөгчдөө буудсан хэрэг АНУ-д гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдээс хойш Флоридагийн Жэксонвилл хотод болж байсан Madden видео тоглоомны тэмцээний үеэр зэвсэгт этгээд халдлага хийж, хоёр хүн амь үрэгдэж, 11 хүн шархджээ.

Зэвсэгт этгээд дараа нь өөрийгөө буудаж хороосон байна. Шархдсан хүмүүсээс цээжиндээ олон удаа буудуулсан нэг хүний биеийн байдал муу байгаа гэнэ.

Аллага үйлдсэн этгээд нь тус тэмцээнд оролцож байсан 24 настай Дэвид Кац гэгч ажээ. Мэриландын Балтимор хотоос тэмцээнд ирж оролцсон Кац нь 2017 оны Madden Bills Championship тэмцээнд ялж байсан нэгэн гэнэ.

Одоо цагдаа нар түүнийг ямар шалтгаанаар аллага үйлдсэнийг мөрдөн шалгаж байна.

Тэр Madden NFL 19 тэмцээн болж байх үед тоглогчид руу халджээ.

Twitch сүлжээнд уг тоглолтыг шууд дамжуулж байсан бөгөөд нэг тоглогчийн цамцан дээр лазерын тусгалын улаан гэрэл харагдсаны дараа буун дуу гарч, шууд дамжуулалт тасарсан байна.

Нэг тоглогчийн мэдээлснээр Дэвид Кац уг тэмцээнд оролцоод хожигдсон байсан гэнэ. Тэмцээнийг зохион байгуулагч Electronics Art компани эмгэнэл илэрхийлсэн бол Цагаан ордон аллагын талаар ерөнхийлөгч Дональд Трампад мэдээлэл өгсөн байна.

Хоёр хоногийн өмнө мөн Жэксонвиллд дунд сургуулийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр зэвсэгт халдлага гарч нэг хүн алагдаж, хоёр хүн шархдсан юм.

 

Эх сурвалж: CNN