Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн машинууд хөдөлгөөнд оролцоно

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамж гараад байгаа билээ.

Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Өөрөөр хэлбэл 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд явах боломжтой.

Харин ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгаа тул 2018.09.01-02-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Есдүгээр сарын 3-наас дугаарын хязгаарлалт үйлчлилнэ.