Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:59 2018/08/24

Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн талаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд хурлыг есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлуулсан байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13:30 цагт хүртэл хойшлуулсан.

Учир нь шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй тул шүүх шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, мөн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

11:34 2018/08/24

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч хариуцагчийн талаас/Д.Гантулгын талаас/ хүсэлт гаргаж завсарласан байна. 

Шүүх бүрэлдэхүүн яг одоо хариуцагчийн хүсэлтийг хэлэлцэж байна.

Шүүх хурлын анхны тов 2018 оны наймдугаар сарын 17-нд болохоор гарсан ч шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, өнөөдрийн 11:00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан юм.

Хариуцагчийн талаас ямар хүсэлт гаргасан, хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх болно.