Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Уйлж байсан нярайг хөхүүлсэн Аргентины эмэгтэй цагдаа түрүүч цолоор шагнуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Аргентины нийслэл Буэнос Айрест эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Сор Мария Людовика хүүхдийн эмнэлгээс нярай хүүхэд тасралтгүй уйлж байгааг сонссон байна.

Селесте Аяала хэмээх тэр цагдаа эмнэлгийн удирдлагуудтай ярилцаад уйлж буй нярайг авч өөрөө хөхүүлж тайвшруулжээ. Түүнтэй цуг үүрэг гүйцэтгэж явсан цагдаа Маркос Эредиа зургийг нь авч Фэйсбүүкт нийтэлсэн нь Аргентины иргэдийн дунд дуулиан тарьсан юм.

Уг зургийг нь хүмүүс 100,000 гаруй удаа хуваалцжээ. Үйл явдал наймдугаар сарын 14-ний өдөр болсон нь Аргентины эмэгтэй алба хаагчдын өдөртэй тохиолдлоор давхцсан байна.

Дараа нь Аяала хэвлэлд ярихдаа “Тэр хүү өлсөж байгааг би хараад л мэдсэн тул гар дээрээ авч хөхүүлэхийг эмнэлгийнхнээс гуйсан юм. Нялх хүүхэд ийм байдалтай байгааг хараад зүрх эмтэрч байсан. Ийм зүйл болох ёсгүй, нийгэм хүүхдүүдийн зовлонд илүү мэдрэмжтэй хандах хэрэгтэй” гэжээ.

Аяалагийн хөхүүлсэн хүү тус эмнэлэгт эмчлүүлж байсан хоол тэжээлийн дутагдалтай зургаан хүүхдийн нэг байсныг хэвлэлүүд олж мэдээлсэн байна.

Улмаар Буэнос Айрес хотын цагдаагийн газар Аяалагийн нийгэмд үзүүлсэн зөв үлгэр дуурайллыг нь үнэлж түрүүч цолоор шагнажээ.

 

 

Эх сурвалж: The Guardian