Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУРХАЙ МЭДЭЭ: ЗТХ-ийн сайд болон дэд сайд ажлаа өгөхөө мэдэгдлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх талаараа дөнгөж сая твиттер хуудсандаа жиргэжээ. Тэрбээр энэ талаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан хүсэлтээ гаргасан бөгөөд түүний удирдсан ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн тул тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж буйгаа дурдсан байна.

Мөн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл ажлаа өгөхөө өөрийн албан ёсны твиттер хуудсандаа сая жиргэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна. Бид энэ талаар цаг тухайд нь мэдээлэх болно.