Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын дээд зиндааны ламыг бэлгийн дарамтын хэргээр шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бээжингийн ойролцоох Лончуань хийдийн хамба ламыг гомдлын дагуу шалгаж эхэлснээ Хятадын шашны хэрэг эрхлэх газраас мэдэгджээ.

Шуэчэнь гэдэг нэртэй энэ ламтан Хятадын Буддистуудын Холбооны тэргүүн, Хятадын Коммунист Намын улс төрийн зөвлөлийн гишүүн, Вэйбо сошиал сүлжээнд сая гаруй дагагчтай нэгэн юм.

Түүнийг гэлэнмаа нар руу садар самуун үгтэй мессэж бичихдээ биеэр ойртон “ариутгах” санал тавьж, энгэр зөрүүлэхийг шашны номонд зөвшөөрсөн байдаг хэмээн ятгаж байсныг гэрчилжээ.

Лончуань хийдэд шавилан суудаг байсан хоёр лам хамбынхаа эсрэг 95 хуудас гомдол ирүүлсэн нь саяхан Хятадын сошиал сүлжээнд тарсан юм.

Тэгвэл хийдийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд тус сүмд шавилан суудаг байсан хоёр лам гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөөд тэднийг худал мэдээлэл тараасан хэрэгт буруутган шүүхэд өгөхөө амлажээ.

Үүнтэй зэрэгцэн Хятадын шашны хэрэг эрхлэх газар уг дуулианд чухал ач холбогдол өгч, гомдлыг нарийвчлан шалгахаар болсноо зарласан байна.

 

Эх сурвалж: Independent