Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө аж ахуйн салбарын бүсчилсэн зөвлөгөөн эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯам салбарын бүсчилсэн зөвлөгөөнөө дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байгаа аж. Зүүн бүсийн салбарын зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгууд хамрагджээ.

Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж хөдөө аж ахуйн салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдэж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэн өвөлжилтийн бэлтгэлээ хангах,  орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг анхааруулжээ.

Өнгөрсөн сарын 4-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218-р тогтоолыг баталсан. Харин үүнтэй холбогдуулан салбарын сайдын зөвлөмжийг тодорхой ажлууд орон нутагт эхэлсэн байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга малчид иргэдтэйгээ зөвлөгөөн хийж өвөлжилт хүндэрвэл бэлтгэл ажлаа хэрхэн хангах тухай хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын төлөвлөгөө гаргажээ.Харин Хэнтий аймаг сум бүртээ 100 тонн өвс, 30 тонн тэжээл эртнээс бэлтгэхээр зохион байгуулалтад оржээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам