Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

B, С вирүс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг төв талбайд үнэ төлбөргүй хийж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хүрээнд 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж байгаа.

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ 2018 оны есдүгээр сарын 25-н хүртэл явагдана.

Мөн Дэлхийн Хепатитын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайд 12:00-17:30 цагт элэгний B, С вирүс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна. 

Мөн энэ үеэр элэгний эхо фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө.

 

 

 

Эх сурвалж: НЭМҮТ