Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалгач Хятад залуусыг хэв маягаараа байлдан дагуулж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын шигшээ багийн хамгийн шилдэг тоглогчоор хаалгач Чо Хюн У тодроод байгаа.

Тэгвэл түүний үсний хэв маяг, нүүр арчилгаа нь Хятад залуусыг байлдан дагуулж эхэлснийг эх сурвалжууд мэдээлжээ.

Хятадын сошиал сүлжээнд Чогийн үс, нүүрний арьсаа хэрхэн арчилдаг, ямар бүтээгдэхүүн ашигладаг талаар асуулт, хэлэлцүүлгүүд ихээр хөвөрч эхэлсэн байна. Хятадын спортын суваг Фэнхуань Спортс нэгэн нийтлэлдээ 2018 оны ДАШТ-ий найман нууцын нэг нь Чогийн үсний засалт, цайвар арьс 90 минутын турш хурц наран дор тоглоход яагаад хэлбэр, өнгөө алддагүй тухай сэдэв байсан гэнэ.

Хятадын QQ Data компанийн судалгаагаар 1995 оноос хойш мэндэлсэн тус улсын залуусын 40 хувь нь нүүр арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тоо гарчээ.

Мөн Чогийн харьяалагддаг Дэгү хөлбөмбөгийн клубын менежэрийн хэлснээр Хятадын косметикийн компаниуд хаалгачийг зар сурталчилгаандаа ашиглах талаар сүүлийн үед сонирхох болсон байна.

 

Эх сурвалж: Korea Times