Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Аз дагуулдаг улаан тууз өнөөдөр Лионель Мессид туслах уу?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр орой хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатны тоглолтууд эхэлж, Аргентин, Францын шигшээ багуудын хэн нь нутаг буцахаа шийднэ.

Лионель Мессигийн Аргентины шигшээ баг хэсгийн тоглолтоо тааруу гүйцэтгэж, багахан онооны зөрүүгээр шалгараад байгаа.

Тэгвэл Аргентины спортын сэтгүүлч Рама Пантаротто нэгэн сонирхолтой түүхийг твиттер хуудсандаа саяхан дэлгэжээ.

Тэрээр Аргентин, Исландын тоглолтын дараа Месситэй уулзахдаа ээжийнхээ өгсөн аз дагуулдаг улаан туузыг дамжуулж өгсөн байна.

Дараах видео бичлэгт Пантаротто Мессид хандаж “Миний ээж надаас илүү таныг хайрладаг юм” гэж хэлээд ээжийнхээ өгсөн туузыг дамжуулж байгаа нь харагдаж байгаа юм.

Харин сүүлд Нигерийн багийг хожсоных нь дараа Месситэй дахин уулзахад тэр хөлдөө улаан туузыг нь зүүсэн байгаагаа сэтгүүлчид харуулжээ.

Уг тоглолтод Месси Нигерийн хаалганд эхний гоолыг хийсэн юм.

Пантаротто камер руу эргэн харж, ээждээ хандан өгсөн тууз нь үүргээ гүйцэтгэсэн байж магадгүйг хэлжээ.

Азын тууз өнөөдөр орой Францтай хийх тоглолтонд нь нөлөөлөх үгүйг харах үлдлээ.

 

Эх сурвалж: Time.Com