ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдөр болон зардлын хэмжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2018 оны аравдугаар сарын 7-ны Ням гарагт зохион байгуулах товыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Нөхөн сонгуулийн зардал 228 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. 

Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн тул хуулийн дагуу тус тойрогт нөхөн сонгууль явуулах учиртай.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн нөхөн сонгуулийн тов болон зардлын тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганд танилцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.166.196] 2018/6/29
228 саяын зардалын талыг ч болтугай бандаашаас гаргуулбал таарна
0 | 0 Хариулах
зочин [117.111.15.63] 2018/6/28
Нэгэнт 2 нам удс орныг хегжуулэхгуй бгаа юм чинь тэдэнтэй байлдах 1 хун болох Энхбаяр гарч ирэг. Тэгээд гурвалжин, дервелжин болж хэн ч юу ч идэж чадахаа байг. Тэгээд 20 онтой залгаг. За дараа нь ард тумэн хэнийгээ сонгоно уу еерсдее мэдэг
0 | 0 Хариулах
Зочин [124.158.126.145] 2018/6/28
Balin hamart l butsaj ireh ni de...
0 | 0 Хариулах
Зочин [122.201.28.9] 2018/6/28
Hairan mongo ternii orond shodoigiin ogtlood uldeeh baisiin
0 | 0 Хариулах