Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ulaanbaatar City Tour: Хот доторх аялал 30,000, Цонжин болдог чиглэлийнх 40,000 төгрөг байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ulaanbaatar City Tour буюу Хотын автобустай аялал өнөөдрөөс эхэллээ. Сити тур аялал зөвхөн гадны жуулчид гэлтгүй хүссэн хүн бүхэнд нээлттэй.

Төлбөрийн хувьд Хот доторх аялал 30,000 төгрөг, Цонжин болдог чиглэлийн аялал 40,000 төгрөг байна. Төлбөрт үзвэрүүд үзэх тасалбарын үнэ багтжээ.

Хотын аяллын автобус Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялах юм байна.

Хоёр автобусыг хотын аялалд явуулахаар зориулалтаар нь тоноглож бэлдсэн. Зуны улиралд өдөр болгон аялалд гарна

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Эхний ээлжинд хоёр автобусыг хотын аялалд явуулахаар зориулалтаар нь тоноглож бэлдсэн. Энэ автобус зуны улиралд өдөр болгон аялалд гарна.

Хоёр төрлийн чиглэлтэй энэ автобусны эхний чиглэлд хотын аялал буюу хот доторх аялал, нөгөө чиглэл нь Цонжин болдог буюу Чингис хааны морьт хөшөө цогцолбор руу гадны жуулчдыг болон иргэдийг аялуулах юм.

Дэлхийн томоохон хотуудад богино хугацаанд нэг дор хоттой танилцах боломжооор хангасан ийм үйлчилгээ байдаг. Харин манайд энэ үйлчилгээ албан ёсоор төр засгаас санаачлан хэрэгжүүлж байгаа гэдгээрээ онцлогтой.

Энэ Сити тур аялалд маань зөвхөн гадны жуулчид гэлтгүй хүссэн хүн бүхэнд энэ автобусны аялал маань нээлттэй байх болно.

Төлбөрийн хувьд Хот доторх аялал 30 мянган төгрөг, Цонжин болдог чиглэлийн аялал 40 мянган төгрөг байна. Харин төлбөрт нь үзвэрүүд үзэх тасалбарын үнэ багтсан.

 

Манай салбар  2020 онд гэхэд нэг сая жуулчин авна гэсэн зорилт тавиад явж байна.  Мөн энэ жилийн хувьд 7 дугаар сарын 11,12,13 өдрүүдэд дээлтэй Монгол наадмаа хийнэ. Үүнд ӨМӨЗО, Хөх нуур, Ордосоос Монгол үндэстэн ястнууд маань оролцох хүсэлт тавьж байна.

Бид аль болох хийж зохион байгуулж буй арга хэмжээгээ олон улсын шинж чанартай болгож, хөрш орнуудаа татан оролцуулахыг зорьж түүгээрээ Монголынхоо аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж жуулчдыг татан оролцуулж байна” гэв.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр  “Аялал жуулчлалын хувийн компаниуд өөрсдийнхөө жолооч, өөрсдийнхөө машиныг гаргаж явдаг. Жишээ нь гурван жуулчинд зориулаад нэг машин, нэг хөтөч, жолооч гаргаж өгөхөөр тэдэнд зориулсан зардал нь тэр хэмжээгээр өсдөг. Харин Сити тур бааз бий болсноор тухайн аяллын компаниуд өөрсдийнхөө жуулчдыг аваад явах боломж бүрдэж байна. Тэр хэмжээгээр зардал нь хэмнэгдэх болно” хэмээлээ.

UB tour, UB bike, UB garden төслүүд хэрэгжиж байна

 

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд2018-2020 оны Засаг даргын мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгох зорилт дэвшүүлсэн. 

Миний онцолж хэлэх юм бол бид UB гэсэн брэнд нэртэй  хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд UB tour буюу Сити тур автобусны үйлчилгээ, UB bike буюу Улаанбаатар хотын дугуйн түрээсийн үйлчилгээ, UB GARDEN төсөл буюу Энэ нь Улаанбаатар хотын ногоон хот болгох төсөл. Мөн UB brэnd буюу “Ulaanbaatar” төслүүд хэрэгжиж байна. 

Улаанбаатар хот маань дэлхийн жишиг болох ёстой, дэлхийн жишиг рүү ойртох ёстой. Тиймээс бид хичээж ажиллаж байгаа гэдгээ та бүхэндээ хэлмээр байна” гэв.

Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан ба 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна.

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг аж.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn