2018/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,562.90₮
B34
УЛААНБААТАР
12°
|
-1°
B34
УЛААНБААТАР
|
B14
УЛААНБААТАР
|
-2°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32
10°
18:00
S44
19:00
S44
20:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан зориулсан цэцэрлэг баригдахаар боллоо"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

С.Чинзориг сайд "Тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барих асуудал олон жил яригдаж байгаа. Тус цэцэрлэгийг барихад шаардагдах 5 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ барилгатай болгоход анхаарахыг холбогдох сайд нарт даалгасан" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Төсвийн үнэ зөрүүтэй гэсэн шалтгаанаар 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил зогсонги байдалтай байсан. Ерөнхий сайд зургаадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлсаны үр дүнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт салбарын яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн зүгээс талархалтай байгаагаа хэлмээр байна. 

Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагдсан байна. Ингээд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо. Салбарын яамны зүгээс нээлттэй тендер зарлаж, барилгын компаниудад зар хүргэнэ" гэсэн мэдээлэл өглөө.

x