Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-д газрыг нь эзэмшүүлэхээр боллоо

ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN

СХД-т үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх үрсийн баярын өдөр энэ төвд зочилж хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцсан. Энэ үеэр газраа өөрийн мэдэлд авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байсан юм.

“Эрдэм төв”-ийг 2006 онд нэг гэр бүл байгуулснаас хойш 100 гаруй хүүхдийг  асарч өсгөн нас биед хүргэсэн байна.