Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla-гийн хөрөнгө оруулагчид Илон Маскыг суудалд нь үлдээлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон Tesla компанийн хөрөнгө оруулагчдын хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын суудалд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Маскыг огцруулах эсэх санал хураалтыг Калифорний Маунтэйн Вьюд болсон жил тутмын хөрөнгө оруулагчдын хурал дээр зохион байгуулсан юм.

Хэсэг хөрөнгө оруулагчид 2004 оноос хойш Tesla компанийн ТУЗ-ийн дарга, 2008 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Илон Маскыг огцруулах санал оруулжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргын суудлыг нэг хүн эзэмшиж байгаа нь бизнесийн эхэн үед оновчтой байсан боловч сүүлийн үед технологийн салбар хурдацтай өөрчлөгдөж, өрсөлдөөн нэмэгдэж байгаагаас шалтгаалан хоёр ажил үүргийг салгах хэрэгтэй болж байна гэж тэдний саналд өгүүлсэн байна.

Гэвч Илон Маскгүйгээр Tesla компанийн амжилтыг төсөөлөх аргагүй гэж үзсэн хөрөнгө оруулагчид дээрх саналыг хүлээж аваагүй гэнэ. ТУЗ-ийн захирлуудын шийдвэрт “Компанийн өнөөдрийн амжилтанд өөр хүнээр удирдуулсан тохиолдолд хүрэх боломжгүй гэдэгт бид итгэж байна. Тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа бизнесийн орчин, гаднаас учирч буй дарамт шахалтанд компани түргэн дасан зохицохын тулд ТУЗ-ийн удирдлага, компанийн үйл ажиллагаатай нягт холбоотой байх шаардлагатай гэж үзлээ” гэжээ.

Энэ он гарсаар Tesla компани олон хүнд асуудлуудтай тулгараад байгаа. Тухайлбал тус компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, шинэ Model 3 загварын үйлдвэрлэл төлөвлөгөөнөөсөө хоцорч, Калифорни дахь автомашины үйлдвэрийн нөхцөл байдал муу байгаа зэрэг асуудлууд байнга яригдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider