Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Миний төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн цорын ганц төрийн тэргүүн бол Ши Жиньпин

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан Хятадын China Media Group сувагт тусгайлан ярилцлага өгөхдөө Орос-Хятадын харилцаа түүний хувьд хэр онцгой чухал болохыг илэрхийлжээ.

Путин “Дэлхийн улс орнуудын удирдагч нараас миний төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн цорын ганц хүн бол Ши Жиньпин дарга юм. Бид водка татаж, зайдсаар даруулж байсныг би нуухгүй” гэж ярьсан байна.

Түүний 61 насны төрсөн өдөр 2013 онд Индонезийн Бали аралд болсон APEC-ийн дээд хэмжээний уулзалттай давхцахад энэ үйл явдал болжээ.

“Тэр бол тун найрсаг, ойлголцоход амар хүн. Бас маш их найдвартай, түшигтэй нэгэн. Хэрвээ Ши Жиньпин ерөнхийлөгчтэй ямар нэг зүйл дээр тохиролцвол бид хоёул өөр өөрийн амлалтаа бүрэн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байж болдог” гэж Путин Хятадын төрийн тэргүүнийг магтсан байна.

Бас төрийн зүтгэлтнийхээ хувьд тэдний хооронд ижил чанарууд байдгийг Путин хэлэхдээ “Тэр улс орныхоо иргэн бүрийн ашиг тусын тулд ажиллахдаа дээд зэргийн үр дүнд хүрэх гэж чармайдаг хүн. Үр дүнд олон замаар, олон арга хэрэгслээр хүрч болно. Гэхдээ зорилт бол ганцхан байдаг. Манай Орост бол иргэн бүрийн амьдралыг сайжруулахаас өөр зорилт байхгүй” гэжээ.

 

Эх сурвалж: Russia Today