Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аяны нээлт болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN

Засгийн газрын хуралдааны танхимын гадаа

10:00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

НЗДТГ- ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр, шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хугацааг сунгах, цуцлах зэрэг 5 асуудал хэлэлцэнэ.

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд 

10:00 цагаас Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болно. Үргэлжлүүлээд "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аяны нээлтийн арга хэмжээ болно.

127 дугаар сургууль дээр 

11:00 цагаас Зориг Сангийн хүрээнд хэрэгжүүлсэн Номын өргөө төслийн нээлт болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ"  улсын анхдугаар уралдааны талаар мэдээлэл хийнэ. Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм. “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо” энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Д.Сүхбаатарын талбайд 

11:00 цагт "Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлэх" төслийн аяны нээлт болно. Нээлтэд Хотын дарга, удирдлагууд оролцоно. 

Улаанбаатар чуулгын байранд

11:30 цагт Инновацийн өдөрлөг, Инновацийн төвийн нээлтийн ажиллагаа болно. Хотын дарга С.Батболд оролцоно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас "Монголын Хуульчдын Холбоо"-ны гишүүн Г.Лхагвасүрэн Гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой асуудлаар хохирогчдыг оролцуулж баримт дэлгэн мэдээлэл хийнэ.

11:30 цагаас "Хөдөлмөрийн Үндэсний Нам"-аас "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага"-ын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.