Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсад нэн шаардлагатай элэг шилжүүлэн суулгах болон зүрхний хагалгааг эх орондоо хийх тоо нэмэгдсээр байна

ikon.mn
2018 оны 6 сарын 4
Сурталчилгаа

Самсунг Эрүүл Мэндийн Төв болон Самсунг Электроникс компаниуд хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа болон зүрхний хагалгаануудыг Монгол улсад хэрэгжүүлэх, нутагшуулах төслүүдийг амжилттай үргэлжлүүлж байна.

 

Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг харамсалтай тоо баримт байдаг. Самсунг Электроникс компани болон Самсунг эрүүл мэндийн төв нь “БИ ЭЛГЭНД ХАЙРТАЙ” төслийг хэрэгжүүлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Хавдар Судлалын Үндэсний Төвд нутагшуулах эрхэм үйлсэд гар бие оролцон 7 дахь жилдээ хамтран ажиллаж байна.       

Төслийн хүрээнд Монгол болон Солонгос эмч нар хамтран 2018 оны 1-р сарын 28-ны өдөр элэгний хорт хавдартай хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ-д анх удаа амжилттай хэрэгжүүлсэн юм.  Мөн түүнчлэн 2017-2018 оны турш Солонгос эмч нар 2 удаа хүрэлцэн ирж хэд хэдэн хагалгаанд оролцон Монгол эмч нарт сургалт хийж, ХСҮТ-өөс 15 Монгол эмч БНСУ дахь Самсунг эрүүл мэндийн төвд 30 хоногийн сургалтад хамрагджээ.

Элэгний хорт хавдрын өвчлөлөөс гадна зүрхний гажигтай хүүхдийн төрөлтөөр Монгол улс дэлхийн дунджаас 2.6 дахин их байдаг бөгөөд зүрхний гажигтай төрсөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх Монгол эмч нарыг сургах зорилготой “ЗҮРХНЭЭС ЗҮРХЭНД” төслийг Самсунг Электроникс компанийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төв манай улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвтэй хамтран 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Зүрхнээс зүрхэд төслийн хүрээнд Самсунг эрүүл мэндийн төвийн зүрхний мэс заслын эмч нар, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нартай хамтран зүрхний гажигтай төрсөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн зүрхний мэс заслын эмч болон мэргэжлийн эмч нарыг 6-12 сарын хугацаатай БНСУ дахь Самсунг Эрүүл Мэндийн төвд сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд “Зүрхнээс зүрхэнд” төслийн онцлог нь ЭХЭМҮТ-өөс гадна Улсын 3-р төв эмнэлгийн эмч нартай хамтран насанд хүрсэн хүнд зүрхний bypass хагалгааг амжилттай хийжээ.

Самсунгийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслүүд нь Монгол улсад нэн шаардлагатай байгаа хагалгааг эх орондоо хэрэгжүүлэх тоог нэмэгдүүлэх, Монгол эмч нарыг Дэлхийн хэмжээнд мэргэшсэн эмч нар болоход нь дэмжлэг үзүүлэх, олон зуун өвчтөн эмчлүүлж улмаар Монголын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.