Төрийн банк, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж, “Монгол шуудан”, МИАТ зэрэг компанийг хувьчлалд хамрагдах шийдвэрийг Засгийн газар гаргасан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдох УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулан өчигдөр УИХ-д өргөн бариад байна.
Тодруулбал, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьжээ.
Энэ талаар УИХ-ын Тамгын газрын мэдээлэлд дурдахдаа,
Төрийн өмчийг хувьчлахдаа гурван арга замаар хувьчилна.
Үүнд:
2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагджээ.
2011 оноос хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн хүрээнд төрийн хөрөнгө оруулалтаар Лондонгийн Хөрөнгийн Биржийн Миллениум АйТи гэдэг хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг суурилуулсан бөгөөд энэхүү үйлчилгээнийхээ хураамжийг жил бүр төлдөг байна.
Харин "Төрийн банк" ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөж байгаа юм байна.
Түүнчлэн “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.