Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Таван Толгой - Зүүнбаянг холбох концессийг ТЭЗҮ-тэй компани шууд хийх боломжтой

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар сайд нар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/841498286035741/

Ч.Хүрэлбаатар: Төрийн Банкны хувьчлалыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж хийнэ 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Татварын хууль нэлээд урт хугацаанд хэлэлцэгдэж байгаа. Энэ хугацаанд Европын холбооны хар жагсаалтад орсон. Энэ жагсаалтаас гарахын тулд Татварын хууль тогтоомжтоо болон улсын стандартад нийцүүлж өөрчлөлт оруулсан. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 1-н гэж тооцоолж байгаа.

Өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалын асуудлыг хэлэлцлээ. 

Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах, мөн стратегийн нэгжид хувьчлах байр суурьтай байгаа. Хувийн хэвшлийнхэн сайн аваад явж байгаа салбарт төр өмчтэй байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Цаашид Төрийн банкийг цаашид хувийн хэвшил сайн аваад явна гэж найдаж байна. Бүх хувьчлалыг Хөрөнгийг биржээр дамжуулж хийнэ.

Мөн Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал яригдсан. Дэлхийн ихэнх хөрөнгийн биржүүд дээр цан цохидог уламжлалт байдал 10-аад жилийн өмнөөс үгүй болсон.

Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалыг яг одоогийн үнэлгээнд нь тулгуурлаж хийнэ" гэлээ.

 

 

 "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа" гэж Г.Занданшатар сайд мэдээллээ. 

Тэрбээр "Засгийн газар шуурхай арга хэмжээ авч МЭЗЧ-аар хэлэлцүүлсэн гурван асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт, Төрийн өмчийг хувьчлах 2018-2020 оны үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэхдээ хувьчлалыг Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримтална. Нээлттэй шударга өрсөлдөөний зарчмаар хувьчилна. 

МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессийн гэрээ байгуулах шийдлийг гаргалаа.

Гуравдугаарт, МЭЗЧ-аар хэлэцүүлсэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа.

Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтаа дунд хугацаанд төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яамны саналыг авч, эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлж баталж байгаа. Хөтөлбөр 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаатай батлагдсан" гэлээ.

Г.Занданшатар сайдын нэмж хэлсэнээр "Төмөр замын асуудал одоо хүртэл гацаатай байна. ТТ нүүрсийг төмөр замаар л олон улсын зах зээлд гаргана. ТТ-Зүүнбаян холбох концессийг ТЭЗҮ-тэй компани шууд хийх боломжтой. Төмөр замууд баригдаж байж, ТТ илүү үр дүнтэй компани бол иргэдийн 1,072 хувьцаа амилах боломж бүрдэнэ" гэж байлаа.