Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярын эрүүл мэнд тогтворжсон гэв

Б.Ану
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
2013 оны архив зураг. Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 40 гаруй хоног дээрээ биеийн байдал нь эрс муудсан талаар бид мэдээлсэн. 

Тиймээс ч түүнийг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хүргэж эмчилгээнд хамруулаад байгаа. 

С.Баярын өмгөөлөгч  "С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон. Түүний ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан" гэж мэдээлж байсан юм. 

Өнөөдрийн байдлаар түүний бие сайжирсан эсэхийг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн орлогч дарга н.Ганзоригтой холбогдон тодруулахад "С.Баярын эрүүл мэндийн байдал тогтворжсон" гэлээ. 

Мөн тэрбээр ирэх долоо хоногт тус эмнэлгийн захирал Г.Баясгалан Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэв.