Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа билээ.

Өнөөдөр түүний өмгөөлөгчөөс нь авсан мэдээллээр С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэж байв. С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавджээ.

Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Тэрбээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа гэнэ.