Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУД: Монголын Эдийн засгийн чуулган - 2018 эхэллээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:43 2018/05/21

Монголын эдийн засгийн чуулган - 2018 “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд эхэллээ.
 
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүд өргөнөөр оролцохоос гадна анх удаа 18 аймгийн Засаг дарга нар оролцож буй. 
 
Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавих юм.
 
Түүнчлэн өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийнэ. 
 
Шууд дамжуулалт:
 
https://www.facebook.com/iKonNews/videos/840385279480375/?t=75

 

 
Маргаашийн хурлыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэхээс гадна Рио Тинто групп зочноор оролцож, илтгэл тавина.
 
Мөн “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх”, “төвлөрлийг сааруулах бодлого”, “Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү”, “Монгол Улсын брэндинг”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт ба блокчэйн”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвээр салбар хурлууд болно. 
 
Эдийн засгийн чуулган - 2018 хурлын төгсгөлд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурахаар хөтөлбөрт тусгажээ.