Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албан хаагчдын цалинг энэ оны II улиралд багтаан нэмэхийг шаардаж байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ тавдугаар сарын 15-наас үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй тул дахин завсарласан талаар МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ны шахалтаар тавдугаар сарын 1-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ эхэлсэн хэдий ч Засгийн газраас цалин нэмэгдүүлэх асуудлаар ямар ч шийдэлгүй орж ирсэн, мөн цалин нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай зөвшилцөх шаардлагатай гэсэн учраас 15 хүртэл завсарласан гэсэн 15-нд орж ирэхдээ бас ямар ч шийдэлгүй орж ирлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны 2 дугаар улиралд багтаан нэмэгдүүлэхийг шаардаж байна. Энэ саналын хариуг 2018 оны тавдугаар сарын 21-ний дотор ирүүлээгүй, хэлэлцээрийг эхлүүлж, санал нэгдээгүй тохиолдолд тухайн өдрөөс Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг МҮЭХ-ны 36 гишүүн байгууллага дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэснийг Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдэгдсэн. Засгийн газар 2014 оноос хойш үүргээ биелүүлэхгүй цаг алдуулж, хуурсаар ирсэн. Энэ жил ч гэсэн цаг алдуулах тактик үргэлжилж байна гэж хэрж байгаа.

Мөн МҮЭ-ийн холбооноос цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суулт үргэлжилж байна. Энэ байдал цаашаа үргэлжилж, тэмцлийн хурц хэлбэр рүү орох, нийгмийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл үүссэн учраас МҮЭХ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахаар болсон" гэлээ.

Түүнээс өчигдөр ажил хаялтын өмнөх суултын үеэр үсээ хуссан зарим иргэдийг МоАХ-ны гишүүд байсан, суулт улс төрийн зорилготой боллоо гэх мэдээлэл тараад байгаа талаар тодруулахад "Ажил хаялтын өмнөх суулт бол МҮЭХ эрхийнхээ хүрээнд зохион байгуулж буй тэмцлийн үйл ажиллагаа. Энэ тэмцэлд Монгол Улсын иргэд оролцох нь эрхтэй. Зөвхөн үйлдвэрчний эвлэлийн гишүүд энэ суултад оролцоно гэх хатуу байр суурь баримтлаагүй. Хөдөлмөрийн салбарын ажиллагсдын эрх ашгийг хамгаалах түр хороо нэрээр зарим хүмүүс суултад оролцож байгаа. Гэхдээ энэ асуултад тухайн хүн өөрөө хариулах хэрэгтэй байх" хэмээн хариулав.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ШУА-ийн ҮЭ-ийн хорооны удирдлагууд, ҮЭ-ийн сонгуультнууд цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулах шаардлагаа дэмжиж ажил хаялтын өмнөх суулт хийж эхэлсэн. Тэдний суултыг МҮЭ-ийн холбоо болон Авто зам, Нэгдмэл, Хүнс ХАА, Байгаль орчин, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-үүд дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлжээ.

Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад санал зөрүүтэй асуудлаар, мөн хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зөвхөн ажилтны төлөөлөгчид эдэлдэг байна.

МҮЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийснийхээ дараа Д.Сүхбаатарын талбай дээр суулт хийж буй иргэд дээр очсон юм.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn