Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск шинэ найз бүсгүйтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Технологийн салбарын тэрбумтан Илон Маск хөгжмийн ертөнцийн уран бүтээлчтэй найзлах болсон нь өчигдөр ил болжээ.

Канадын хөгжмийн продюсер, хөгжмийн зохиолч 30 настай Клэйр Бушер (уран бүтээлийн нэр нь Grimes) тэр хоёр өчигдөр орой Met Gala хэмээх урлагийн томоохон арга хэмжээнд хамтдаа ирцгээсэн байна.

Сар орчмын өмнө тэд онлайн орчинд танилцсанаасаа хойш нууцаар болзож байсныг хэвлэлүүд мэдээлжээ. Grimes-ийн бичсэн хиймэл оюун ухааны тухай хошигнолыг Маск олж үзсэнээр тэдний харилцаа эхэлсэн гэнэ.

Илон Маск одоо 46 настай, Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, $20 орчим тэрбумын хөрөнгөтэй гэгддэг.

Клэйр Бушер буюу Grimes нь поп, электроник, инди рок, нойс хөгжмийг эвлүүлж өвөрмөц уран бүтээл туурвидгаараа алдаршсан нэгэн юм.

Түүний гаргасан “Visions” цомгийг Нью Йорк Таймс 2012 оны шилдэг бүтээл гэж магтаж байжээ.

Одууд өчигдөр орой Met Gala арга хэмжээний улаан хивсний ёслолд оролцсон нь анх удаа олны өмнө хамтдаа ил гарсан хэрэг байв.

Илон Маск гэр бүлийн хувьд тогтворгүйгээрээ алдартай. Тэр өмнө нь гурван удаа гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болж байжээ.

Хамгийн сүүлд тэр жүжигчин Эмбер Хёрдтай нэг жил орчим хугацаанд дотносож байгаад өнгөрсөн онд салсан юм.

 

Эх сурвалж: Business Insider