Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Израйльчууд Японы ерөнхий сайдыг гутланд хийсэн амттанаар дайлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Израйльд айлчилсан Японы ерөнхий сайд Шинзо Абэ, түүний гэргий нарыг нэгэн өвөрмөц зоогоор дайлсан нь хүмүүсийн анхаарлыг татжээ.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хүндэт зочдоо гутланд савласан амттанаар дайлсан байна. Зоогийг Израйлийн оддын тогооч гэгддэг Сегев Моше бэлтгэсэн гэнэ.

Түүний тайлбарласнаар уг гутал нь металл хийцтэй бөгөөд дотор нь шоколадтай амттан хийсэн байна.

 

Chocolate selection from the world by #SegevArt / A metal shoe by @tomdixonstudio

A post shared by segevmoshe (@segevmoshe) on

Гэтэл энэ этгээд зоог Япон, Израйль хоёр улсын аль алиных нь дипломатчдын шүүмжлэлтэй тулгарчээ. Японд ажиллаж байсан нэгэн дипломатч Едиот Ахаронот сонинд “Энэ бол тэнэг, бас мэдрэмжгүй сонголт. Жүүд хүмүүст гахайн дүрстэй тавганд амттан хийж дайлахтай адил зохимжгүй хэрэг юм” гэж шүүмжлэн ярьсан байна.

Японы дипломатч Хебрю сонинд ярихдаа “Ямар ч улс үндэстэн гутланд хоол хийдэггүй. Хэрвээ энэ нь хошигнол бол бидэнд тэгж санагдахгүй байна” гэжээ.

Зөвхөн дипломатчид энэхүү хачин зоогийг шүүмжлээд зогссонгүй, Израйлийн иргэд сошиал сүлжээнд ерөнхий сайдынхаа сонголтыг буруушаасан байна. Тэр тусмаа гэртээ гутлаа тайлж ордог Япончуудын хувьд энэ нь хамгийн зохимжгүй явдал гэж тэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: Russia Today