Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ хэвлэлийн бага хурал хийнэ

ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN

Багшийн хөгжлийн ордонд

09:00 цагт "БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛД ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО" сэдэвт хэлэлцүүлэг болно. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд оролцоно.

Үндсэн хуулийн цэцийн байранд

9:30 цагаас УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот өрөөнд

11:00 цагт Замын цагдаагийн албанаас цагийн үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэнэ. 

Монгол Шуудангийн жишиг салбарт 

11:00 цагаас Авлигын эсрэг Ил тод байдлыг сайжруулах хичээлийг орон даяар 700 гаруй ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй түгээх асуудалд Монгол Шуудан компанитай төсөл санаачлагч Ил Тод байдал залуусын нүдээр төслийнхөн Санамж бичигт гарын үсэг зурна.

ЦССҮТ-ийн төв байранд

11:00 цагаас Бурханы сүм нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Цусаа бэлэглэх донорын өдрийг сайн дураараа дэмждэг хүмүүс өнөөдөр ЦССҮТ дээр цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож цусаа бэлэглэнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

11:30 минутаас JCI Монгол байгууллага “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” олон улсын үзэсгэлэн худалдааг Монгол Улсад анх удаа зохиох гэж байна. 2018 оны 5-р сарын 02–04-ны өдрүүдэд Монгол, Япон, Хонг-Конг, Солонгос, Тайвань, Итали, Герман, Орос зэрэг улсуудын бизнес эрхлэгч нар ирэх бөгөөд гурав хоногийн арга хэмжээний талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. 

АТГ-т

11:30 цагт АТГ ээлжит хэвлэлийн хурлаа хийнэ. Хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, 4 дүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлнэ.

Эрүүл мэндийн яамны 306 тоотод

12:00 цагт Үндэсний түвшинд хүн ам, иргэдэд чиглэсэн зонхилон тохиолдох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын ач холбогдлын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх “ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ” –ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ.

 Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

12:00 цагаас “ӨНДӨР ГЭГЭЭН” дуулалт жүжгийг тайзны бүтээл болгосон талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хуралд “Өндөр гэгээн” жүжгийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, “Өндөр гэгээн” жүжгийн зохиолч Ц.Бавуудорж, ерөнхий зураач Т.Ганхуяг, гүйцэтгэх продюссер Г.Солонго, менежер Б.Нямзул нар оролцоно.

МҮЭ-ийн холбооны байрны 4 давхарын хурлын танхимд

13:00 цагаас МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. 5 дугаар сарын 1-нд болох жагсаалын талаар мэдээлэл хийнэ.