Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК хамгийн сүүлийн үеийн савлагааны “Нимко 570” машиныг ашиглалтанд орууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 6
Сурталчилгаа

Хэрэглэгч түмний хайртай бүтээгдэхүүн “Миний Монголын сүү”-ний савлагааны шинэ шугам ашиглалтанд орлоо.

Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компани нь 2006 оноос Пьюрпак савлагааны шугам үйлдвэртээ нэвтрүүлснээр одоогийн сүүний зах зээл дээрх шилдэг брэнд “Миний Монголын Сүү” төрөн гарсан билээ.

Энэхүү сүүний савлагаа өмнө нь “Нимко 680” машинаар явагддаг байсан бол тухайн машины дараагийн сайжруулсан загвар болох Нимко-570 машиныг Сүү ХК үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ. 

“Nimco 570” машин нь Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 500-1000мл-ийн сүү тараг савлах зориулалттай хамгийн орчин үеийн программын шийдэл бүхий бүрэн автомат машин юм. Машин нь интернетэд шууд холбогдсон тул шаардлагатай үед машиныг Америкаас хянаж шалгах боломжтой. Машины эд ангиуд хамгийн өндөр түвшний гангаар хийгдсэн тул урт хугацаанд аюулгүй, ашигтай ажиллах боломжтойгоороо онцлог давуу талтай аж.

Энэхүү машины нийт үнэ нь 1,2 тэрбум төгрөг бөгөөд бүтээгдэхүүний хүртээмж, үйлдвэрлэх хурд, савлагааны чанар зэрэг сайжирч, Сүү ХК-иас түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгчиддээ өргөн барьж буй олон бүтээлч томоохон ажлуудын нэг болж байна.

Сүү ХК-ийн хувьд сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, компанийн зах зээлийн үнэлгээ 75 тэрбум болтлоо өсөөд байна.

 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.