2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
06:00
S32
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S44
11°
15:00
S44
12°
16:00
S44
14°
17:00
S44
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүргэдийн баяр “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилах зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг.

Жил бүрийн хавар гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, намар Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог.

Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг. Арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой, жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.

Үүний дараа бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна.

Үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон.

Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой Казах хүмүүстэй танилцаж, Казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

x