Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамптай $100,000-аар фото зураг авхуулж болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп маргааш буюу Бямба гарагт тангараг өргөснийхөө нэг жилийн ойг өөрийн Флорида дахь Мар-А-Лаго амралтад тэмдэглэхээр болжээ.

Уг арга хэмжээнд оролцох хосууд $100,000-ын үнэтэй урилга авах ёстой болж байна. Үүнд оройн зоог, ерөнхийлөгчтэй хамт дурсгалын гэрэл зураг авхуулах эрх багтжээ.

Харин $250,000 төлбөл хосууд Трамптай хамт нэг ширээнд суух боломжтой.

Трампын сонгуулийн кампайныг зохион байгуулсан хүмүүс энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тэд мөн Трампыг дэмжигч иргэдийн дунд $3-ын хандивын аян явуулж, тэдний дундаас ялагчийг сугалаагаар тодруулан маргаашийн арга хэмжээний урилгаар шагнах гэнэ.

 

Эх сурвалж: Bloomberg