Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хуурамч хаягнууд тагнуулын ажиллагаа явуулж байгааг Германы аюулаас хамгаалахынхан илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Германы улс төрчид, дипломатуудын хувийн мэдээллийг цуглуулахын тулд Хятадын тагнуулууд хуурамч Linkedin хаягаар дамжуулан харилцаж байгааг Германы тагнуулын байгууллага BfV мэдээлжээ.

Есөн сарын хугацаанд хийсэн судалгаагаар өөрийгөө судлаач, эрдэмтэн, ажилд зуучлагч нэрээр халхавчилсан Хятадын тагнуулууд Германы 10,000 гаруй иргэнтэй Linkedin сүлжээнд холбогдсон нь илэрсэн байна.

BfV байгууллага өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим хуурамч хаягийг олон нийтэд зарлаж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулжээ.

“Үүний цаана мэдэгдээгүй олон тооны хуурамч профайл байж болзошгүй байна” BfV байгууллагын төлөөлөгч Ройтерс агентлагт ярьсан байна.

Жишээ болгон нийтэд зарласан профайл хаягуудад зүүн Хятадын бодлого боловсруулах төвд ажилладаг “Lily Wu”, эдийн засгийн зөвлөгөө өгөх байгууллагын нөөцийн менежэр “Allen Liu” зэрэг хуурамч нэртэй тагнуулууд байгааг танилцуулжээ.

Хятадын тал ийм аргаар зөвхөн Германд ажилладаггүй болох нь тогтоогдсон байна. Бусад Европын орнуудын улс төрч, дипломатчдын Linkedin сүлжээнд эдгээр хуурамч хүмүүс холбогдон ажиллаж байгааг Ройтерс илрүүлжээ.

 

Эх сурвалж: Time.Com