Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 100 жилийн хугацаанд 12 орон Олимпийн наадамд оролцох эрхээ хасуулж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2018 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпийн наадамд ОХУ-ын тамирчид өөрийн орны нэр дээр өрсөлдөх эрхгүй болсон билээ.

Олон Улсын Олимпийн Хороо тус улсын олимпийн баг тамирчдыг 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадамд оролцохдоо сэргээш хэрэглэсэн ба энэ ажиллагаа нь засгийн газрын оролцоотой явагдсан гэж дүгнээд ийм шийтгэл оноосон юм.

Тэгвэл Олимпийн сүүлийн 100 жилийн түүхэнд нийт 12 улс орон ямар нэг шалтгаанаар тус наадамд оролцох эрхээ хасуулж байжээ. Тэдгээрийн жагсаалтыг танилцуулж байна.

 

  • 1920 онд Австри, Болгар, Герман, Унгар, Турк улсуудыг дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн гэж үзээд хасаж байжээ.
  • 1924 оны олимпийн наадамд Германы багийг мөн л дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлсэн шалтгаанаар оролцуулаагүй өнгөрсөн байна.
  • 1948 онд Герман, Япон улсуудыг дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээсний шийтгэл болгож хассан юм.
  • 1964 оны зуны олимпийн наадамд Өмнөд Африкийн багийг оролцуулаагүй нь тус улсын арьс өнгөөр ялгаварлах аппартейд дэглэмийг эсэргүүцсэн хэрэг байв.
  • 1968 оны олимпийн наадамд ОУОХ Хойд Солонгосыг хассан бол Зимбабвегийн тамирчдыг зохион байгуулагч улс хилээрээ нэвтрүүлээгүйгээс хасагдаж, Өмнөд Африк мөн л аппартейд дэглэмтэйн улмаас хасагдаж байжээ.
  • 1972, 1976 оны олимпийн наадмуудад Зимбабвег ОУОХ хассан байна. Өмнөд Африкийн баг өмнөх шалтгаанаар мөн л хасагджээ.
  • 1980-1991 оны хооронд Өмнөд Африк аппартейд дэглэмээсээ болж олимпийн наадамд оролцож чадаагүй юм.
  • 2000 онд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг бодлогыг нь шүүмжилж Афганистан улсыг олимпийн наадмаас хассан байна.
  • 2016 онд засгийн газар нь ОУОХ-ны тавьсан хууль, эрх зүйн шалгуурыг хангаж чадаагүйн улмаас Кувэйт улс хасагдаж байжээ.
  • ​2016 онд засгийн газар нь ОУОХ-ны тавьсан хууль, эрх зүйн шалгуурыг хангаж чадаагүйн улмаас Кувэйт улс хасагдаж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty