Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос дахь Имарт дэлгүүрийн ажилчид ажлын 7 цагт шилжихээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Имарт дэлгүүрийн сүлжээг эзэмшдэг Өмнөд Солонгосын Шинсегае компани ажилчдынхаа ажлын нөхцлийг сайжруулах үүднээс долоо хоногийн 35 цагтай ажлын горимд шилжих болсноо Баасан гарагт зарлажээ.

Өмнөд Солонгосын томоохон компаниудаас анх удаа ажлын цагаа богиносгож байгаа тохиолдол энэ юм. Тус компанийн харьяанд байдаг Өмнөд Солонгосын бүх супермаркетуудын ажилчид ирэх оны эхний өдрөөс эхлэн өглөө 09:00-оос 17:00 цаг хүртэл ажилладаг цагтай болох ба харин цалин урамшуулал нь хэвээр хадгалагдах гэнэ.

Бас энэ шийдвэр нь жил бүрийн цалин нэмэх бодлогод нөлөөлөхгүй гэдгийг мэдэгджээ.

Японы нэгэн адил Өмнөд Солонгосын компаниудад албан ёсны ажлын цагаас хэтрүүлэн ажиллах соёл түгээмэл байдаг. Тус улсын засгийн газар иргэдийнхээ жилийн ажиллах цагийг 1,800 цагаас хэтрүүүлэхгүй байх амлалтыг саяхан аваад байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Herald