Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно

ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN

ЭМЯ-ны хурлын танхимд

09:00 цагт “Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн болно. 

MN Мэдээллийн төвд

11:00 цагт Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал болно.

ШУА-ийн 4 дүгээр байранд

11:00 цагаас Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

MN Мэдээллийн төвд

12.00 цагт “Мастер групп” ХХК-ийн зүгээс нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үлгэр жишээ бизнесийн байгууллагуудыг тодруулж, тэдний үүрэг оролцоог олон нийтэд таниулан сурталчилж урамшуулах, бизнес эрхлэгчдэд сайн бизнес эрхлэхийг уриалах зорилготой “Сайхан хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг санаачлан, зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

УДЭТ-т

12:00 цагт Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгох талаар хэвлэлийн хурал хийнэ. 

80 дугаар цэцэрлэгийн урлагийн танхимд

15:00 цагт “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно.

Сөүл ресторанд 

16:00 цагаас 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны гишүүдийн өгсөн саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц болно.