Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: НИТХ-ын даргыг сонгох асуудлаар...

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN

Дахин хойшлогдсон хуралдааны үеэр НИТХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Бүлэг нэдсэн байр суурьд хүрсэний дараа НИТХ-ын хурлыг хуралдуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун "Өнөөдөр бид завсарлагын хугацаа дуусаад дахин завсарлага авсан. Дахин нэр дэвшилт явах ёстой юу, дахин санал хураалт болох ёстой юу гэдэг асуудал сөхөгдсөн. 

Энэ асуудалтай холбоотойгоор бүлэг дээрээ бид зөвшилцөх ёстой. Бүлэг нэгдсэн байр суурьд хүрсэний дараа НИТХ-ын хурлыг хуралдуулна.

Дээд шүүхийн тайлбартай холбоотой хуулийн маргааныг бид хэлэлцэнэ. Бид нарт залуу хуульчдын клубээс албан бичиг ирсэн.

Нэгжийн тухай хуулийн 11.4, 11.5 дугаар заалтын дагуу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг дахин санал хураалтад оруулна гэж байгаа. Харин Дээд шүүхийн тайлбар дээр 11.4, 11.5 дугаар заалтын дагуу нэр дэвшигчдийн хэн нь ч олон санал аваагүй бол хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулахгүй гэж заасан.

Үүнээс үүдэн бүлэг дээр хоёр талын байр суурь байгаа" гэлээ. 

 Нийслэлчүүдэд зориулсан бодлого гаргах боломжийг эрх баригч нам өгөхгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "МАН-ын бүлэг дотроо дарга цэргийнхээ асуудлыг шийдээгүйгээс болж дахиад завсарлага авч байна. Бид одоо байгаа дэгийг ойлгож байгаа. Завсарлагыг олон хоногоор сунгах шаардлага байхгүй.

Нийслэлд тулгамдсан асуудал их байна. 2018 оны үндсэн чиглэлийг 10 дугаар сарын 05-ны дотор нийслэлийн Засаг дарга өргөн бариад бид хэлэлцэх ёстой.

НИТХ-ын XI хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой байтал хуралдаан хаахгүй байгаа юм. Нийслэлчүүдэд зориулсан бодлого гаргах боломжийг эрх баригч нам өгөхгүй байна. Иймээс бид НИТХ дахь МАН-ын бүлгийг ажлаа хийхийг шаардаж байна" гэв.