Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн үүд хаалга

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Амьдралын зорилго, аз жаргалаа эрж хайж, бүтээж яваа хүн бүрийн чухлын дэс дараалал эрүүл мэндээс эхэлнэ гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Бидний амьдралын аз жаргал, амжилт, бусдад өгөх, бусдаас авах бүхний эцсийн нийлбэр дүнг эрүүл мэнд хэмжиж байдаг нь гарцаагүй билээ. Харин эрүүл мэнд хаанаас эхэлдэг вэ?

Магадгүй бид дуу нэгтэй амны хөндий гэж амархан хариулах байх. Гэхдээ бид үүнийг мартсан эсвэл зүгээр л хэрэгжүүлдэггүй учраас тоон үзүүлэлтүүдээс маш муу үр дүн харагдаж байна.

ДЭМБ-аас хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлөх, байнгын голомтот халдварыг саармагжуулан эрүүлжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэж үзэн улс орнуудад 2000–2020 он хүртэл зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ч манай орны хувьд хүн амын хамгийн түгээмэл өвчний жагсаалтыг амны хөндийн өвчлөл тэргүүлсээр. Бага насны хүүхдүүдийн тухайд гамшгийн хэмжээнд хүрсэн байгааг ерөнхийлөгч Х. Баттулга илтгэлдээ дурьдсан.

Үүнээс улбаалах хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд ямар үр дагавар үзүүлж байгаа муу үзүүлэлтүүдийг танд дуулгая гэвэл маш зузаан статистик ном хүргүүлэх хэрэг гарах байх. Агуулга нь ерөнхийдөө тодорхой, цэвэр ус уусан ч, хичнээн эрүүл хүнсээр хооллосон ч амны хөндийгөөр гарцаагүй дамжина. Тэгэхээр цааш дэлгэрүүлж ярилгүй шийдлийн тухай ярилцъя.

Амны хөндийн ариун цэврээс эхлэх нь мэдээжийн хэрэг. Энэ нь өглөө, орой бүр, мөн хоололсны дараа тухай бүрт амны хөндийг цэвэрлэх маш өндөр сахилга баттай хэвшлийг шаарддаг. Энэ өндөр дэгийг нүүр дүүрэн инээмсэглэл цацруулаад байдаг хөгжингүй орны иргэд бүгдээрээ хэрэгжүүлдэг учраас л тийм байдаг хэрэг үү гэвэл бас үгүй.

Тэдэнд ч мөн амны хөндийн асуудал тулгардаг хэдий ч мэргэжлийн байгууллагад даатгаж урьдчилан сэргийлэх тодорхой давтамжтай үзлэг, эрт үеийн эмчилгээнд хамрагдах нь энгийн соёл болчихсон учраас шүдний эмнэлэгт яаралтай тусламж авах гэж ёолсон өвчтөн ирэх нь ховор байдаг байна.

Энэ соёлыг хэвшүүлэх урт хугацааны зорилгыг ПроМед гэр бүлийн шүдний эмнэлэг алсын хараандаа тусгаж ажиллаж байгааг баяртайгаар танд дуулгая.

ПроМед -ийн хамт олны бодит үр дүнд хүрэх зорилго агуулсан ажлуудын нэг бол “Шүдний Даатгал” үйлчилгээ юм.

Энэ үйлчилгээ нь яг одоо таны амны хөндийд байгаа өвчлөлийг хямдралтай үнээр эмчилсний дараа тогтмол үзлэг, эмчилгээгээр үйлчилж шинээр бий болсон өвчлөлийг 100% хариуцан үнэгүй үйлчилэхээс гадна, гадны нөлөөтэй шүд, буйлны гэмтэлд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм байна. Дангаараа болон гэр бүлээрээ хамрагдах боломжтой бөгөөд шүдний даатгалын жилийн төлбөр ердөө 119,000₮, гэр бүлээрээ бол гишүүн тутамд 100,000₮.

Мөн үзлэг бүрт шүдний чулуу түүх, фторжуулах, цайруулж өнгөлөх гурвалсан үйлчилгээ хийгдэнэ гэж ПроМед -ийн хамт олон амалсан.

Таны гэр бүлийн аз жаргалын төлөө” гэх уриа лоозонг та өдөрт нэг биш удаа сонсдог байх, гэхдээ дээрх үйлчилгээ жинхэнэ үр дүнг авчирч чадах нь эргэлзээ төрүүлэхгүй биш байна гэж үү?

Promed гэр бүлийн шүдний эмнэлгийн хаяг:

  • Салбар 1: Тэнгис кино театрын хойно 12-р байр, утас 7610 8585
  • Салбар 2: E Mart, 3-р давхарт, утас 7733 8585

Web: www.promed.mn
Facebook: www.facebook.com/promeddentalcare
Instagram: www.instagram.com/promed_dent 

Хамгийн бага лайктай нь ЯЛАГЧ болох facebook уралдаан. Шагнал нь: Hollywood Smile...

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.