Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесийн шилдэг кэйс: Yellow tail

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 21
Сурталчилгаа

Австрали гэр бүл тив дамнасан бизнесээ хэний ч эхлүүлээгүй орон зайд бий болгож чадсанаар  дарсны хамгийн амжилттай брэнд “Yellow tail” бүтсэн түүхтэй.

Брэндийг эзэмшигч Casella дарсны уламжлалт төрлөөс огт өөр хэрэглээг  бий болгохыг зорьсноор энэ түүх эхэлжээ. Тэд дарс бол тусгай соёлтой хэрэглээ төдийгүй зөвхөн баяр ёслол, онцгой нөхцөлд өндөр үнэ төлж уух ёстой гэсэн уламжлалт ойлголтыг эвдэж, найз нөхөд, гэр бүлтэйгээ хэзээ хүссэн үедээ ууж болох өдөр тутмын хэрэглээний дарс бүтээхийг зорьсон байна.  

Энэ зорилгоо 2001 онд АНУ-аас эхлүүлсэн бөгөөд сайн чанарын түүхий эд,  зөв менежмент, нүдээ олсон маркетингийн ачаар зах зээлд тэргүүлэгч болж чаджээ. Тус брэндийн менежмент “Хөх тэнгисийн стратеги”-ийн шилдэг кэйст зүй ёсоор тооцогддог.

 

“Хөх тэнгисийн стратеги” бол  өрсөлдөгчгүйгээр зах зээлийн шинэ орон зайг бүтээж бизнесээ тэлэх менежмент. Олон өрсөлдөгч яг л махчин загаснууд шиг бусад руугаа дайралт хийж байдаг улаан далайд магадгүй шинэ тоглогчид орон зай байхгүй.  Харин нөгөө талд байгаа хязгааргүй уудам хөх тэнгист хаа нэгтээ нуугдаж буй сувдыг олж, амжилт олох тухай онол юм.

 

“Yellow tail” брэнд яг энэ стратегийн дагуу аль хэдийн өрсөлдөгчдөөр дүүрсэн зах зээлд бус хэний ч сэлээгүй орон зайд буй шинэ боломжийг нээн илрүүлж үнэ цэнэ, шинэ эрэлтийг бий болгож чадсан байдаг.  

 

Олон зуун жилийн түүхтэй дарсны зах зээлд “Yellow tail” шинэ хэрэглээг хэрхэн бий болгосон бэ

Илүү жимслэг амт, үнэр

Старбаксийн амжилтын нууц нь кофены орц илүү хүчтэй байдагт оршдог. Өөрөөр хэлбэл хэрэглэгч кофеноос кофелог амтыг хүсдэгтэй адил усан үзэмний дарснаас жимс амтлахыг хүсдэг болохыг олж судалжээ.

 

Тиймээс “Yellow tail” хуурай дарсны төрлөөс огт өөр илүү жимслэг, тааламжит, зөөлөн амтыг хэрэглэгчиддээ санал болгосон.   

 

Бүх зүйл нь хялбар, энгийн

Тэд бусад дарстай адил хэцүү үг хэллэг, нэр томьёо ашиглахаас зайлсхийж бүх зүйл нь энгийн, тодорхой байх бодлого баримталсан. Дарс сонгоход тал бүрийн мэдлэгтэй байх шаардлагагүй бөгөөд хэрэглэгч дэлгүүрт ороод хайж олон сонголт хийхэд хялбар, уухад амар байх нөхцлийг тал бүрээс нь бодолцож бүтээсэн.

Хэрэв та Cabernet Sauvignon уухыг хүсвэл зүгээр л улаан шошго, Shiraz уух бол шар өнгө, Merlot бол  улбар шар шошгоор танихад хангалттай. Тэр ч байтугай бөглөөг хүртэл хамгийн хялбар эргэдэг байх шинэ технологиор бүтээсэн байдаг.

Худалдаж авахад ойр

Борлуулалтаа АНУ-ын сүлжээ дэлгүүрүүдээс эхэлснээр “Yellow tail” хэрэглэгчиддээ илүү ойрхон байж дарс авахын тулд заавал төрөлжсөн дэлгүүр зорьдог хандлагыг халсан. 

Хямд үнийн бодлого

“Yellow tail” амтлаг, чанартай байхаас гадна өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан учир үнийн хувьд ч хямд байх бодлогыг баримталсан.

 

Ийнхүү амжилттай менежментийг хэрэгжүүлж, зах зээлд нэвтэрсэн эхний жилдээ “Yellow tail”  200 мянган багц борлогдсон бол нэгхэн жилийн дотор борлуулалт нь 10 дахин өсч 2.2 сая-д хүрснээр АНУ-ын импортын дарсны хамгийн том тоглогч болж чадсан юм.

Өнөөдөр тус компани дэлхийн 50 гаруй оронд өдөр бүр 12.5 сая багц дарс нийлүүлж байна.

Австралийн билэг тэмдэг имжний дүрслэл, ойлгомжтой энгийн лого, тод өнгөний шийдлээр дэлхийн хэрэглэгчдийн танил брэнд болсон “Yellow tail” дарс энэ есдүгээр сараас эхлэн Монголд албан ёсоор худалдаалагдаж эхлээд байна.    

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.