Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зинедин Зидан гэрээгээ сунгалаа

SPS телевиз
2017 оны 9 сарын 20
SPS
Зураг зураг

Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан 2016 оны 1-р сард үүрэгт ажлаа хүлээн авч, тэр цагаас хойш Мадридын багийн амжилт гайхалтай байсан билээ.

Тэд Зиданы удирдлага дор лигтээ түрүүлж, Аваргуудын лигт дарааллан түрүүлсэн анхны баг болж, Европын супер цом, Клубуудын Дэлхийн аварга болсон гээд клубын түвшинд авч болох бүхий л том цомыг хүртсэн юм. Тэгвэл ажлаа аваад 18 сарын нүүрийг үзэж буй Зидантай Эзэн хааны баг гэрээгээ дахин сунгаж чадлаа.

Энэ талаар Зидан хэлэхдээ: “Бид шинэ гэрээний талаар ярилцаж, тохиролцоонд хүрээд байна. Бүх зүйл бидний хүссэнээр сайхан боллоо” гэсэн юм.

Одоогоор багийн зүгээс албан ёсоор энэ мэдээллийг гаргаагүй байгаа бөгөөд зөвхөн Зиданаас гадна хэд хэдэн гол тоглогчтойгоо гэрээний сунгалтыг хийсэн гэнэ.

Өнгөрсөн 8-р сард Зиданы шинэ гэрээний талаар яриа гарч, 3 жилийн гэрээ хийгдлээ гэж байсан ч энэ нь батлагдаагүй юм. Тэгвэл ийнхүү сарын дараа дахин шинэчилсэн гэрээг хийж байгаа бололтой.

Зураг