Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсаас офшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон"

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас офшор болон 60 тэрбумын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Төрийн албанд шинээр томилогдсон 1,400 гаруй иргэнийг байцаасан

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох асуудлыг 2016 оны наймдугаар сард нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ хэрэгт Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ, АТГ-ын гурван байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна.

2016 оны сонгуулиас хойш төрийн албанд шинээр томилогдсон 1,400 гаруй иргэнийг байцаасан.

Өнөөдрийг хүртэл шүүх шинжилгээний байгууллагаар дуу хоолойтой холбоотой дөрвөн төрлийн шинжилгээ хийгдсэн.

Нийслэлийн прокурорын байгууллагаас 60 тэрбумыг гэх бичлэгийг эвлүүлэг байна уу үгүй юу? гэдгийг шалгуулахаар шинжээч томилсон.

162 минутын бичлэгээс гадна 2014 оны наймдугаар сарын 28-ны өдөр бичигдсэн байж болзошгүй 40 минутын бичлэг гарч ирсэн. Саяханаас тав орчим минутын бичлэг бас гараад байгаа. Энэ мэт асуудлыг мөрдөн байцаах, шалгах ажиллагаа прокурорын хяналтан дорж явагдаж байна" гэлээ. 

Монгол Улсаас офшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон

Офшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. 

Эдгээрээс Монгол Улсаас офшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон.

Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж байгаа. 

Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авж байна.

Офшорын асуудлаар гадаад улсаас манайтай хамтарч ажилладаг байгууллагуудад 7-8 хүсэлтийг хүргүүлсэн. 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэргийг ЦЕГ-ын эдийн засгийн хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Авлигал албан тушаалын гэмт хэрэг байна уу үгүй юу гэдгийг ажлын хэсэг тогтооно" гэлээ.