Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо сүмогийн дээд амжилтыг Кайотой хуваалцаж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт ёкозуно Хакухо сэкиваке Тамавашиг ялснаар бүх цаг үеийн хамгийн олон даваатай бөхийн титмийг экс озэки Кайотой хамтран эзэмшиж эхэллээ.

Тэд хоёул 1,047 даваатай болоод байгаа юм. Нагояа башод Хакухо 11 даваа, 1 унаатай явж байна.

Барилдааны дараа тэрээр “Би төрж байгаа сэтгэгдлээ ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна” хэмээн ярьжээ. Одоо Хакухо үлдэж байгаа гурван өдрийн барилдааны нэгэнд нь ялахад бүх цаг үеийн хамгийн олон давааны дээд амжилтыг ганцаар эзэмших юм.

Өнөөдөр тэр озэки Такаясутай барилдана.

Мэргэжлийн сүмогийн бараг бүх дээд амжилтыг эзэмшээд байгаа Хакуход одоо нэг л дээд амжилт дутуу байгаа. Энэ бол тасралтгүй давсан тоо юм. Уг үзүүлэлтийг тасралтгүй 69 давсан Футабаяама тэргүүлж байгаа бол Хакухо 63 даваатайгаар удаалж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Japan Times