2016 оны 10 сарын 26
Өргөн уудам нутаг дээр гуравхан сая хүн амтай, дайн дажингүй амар амгалан манай улс аятай тухтай амьдрахад хамгийн таатай улс боловч иргэдийн амьдрал хүндхэн байгаад “муучлах” зүйл цөөнгүй бий. Алт зэс, нүүрс гээд байгалийн баялаг, нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогдох хэр нь үүнийгээ зөв зохистой зарцуулж чадахгүй байгаад халаглах хүн цөөнгүй.