2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
01:00
S26
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
14°
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энержи Ресурс” 40 сая тонн нүүрс олборлов

С.Болд-Эрдэнэ
2016 оны 11 сарын 8
www.mongolianminingjournal.com
Зураг

“Энержи Ресурс” компани өнгөрсөн Ням гараг буюу 11 дүгээр сарын 6-нд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хамгийн богино хугацаанд 40 сая тонн нүүрс олборлосон анхны уурхай болж байгаа бөгөөд Монголын уул уурхайн салбарын түүхэнд нэгэн шинэ амжилтыг тогтоож байгаа үзүүлэлт юм.

“Энержи Ресурс” компани Тавантолгойн орд дахь Ухаахудагийн уурхайн олборлолтыг 2009 онд эхлүүлсэн бөгөөд тухайн ондоо 1.8 сая тонн нүүрс олборлож байжээ.

Тэгвэл Тавантолгойн ордод олборлолт явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн 6 дугаар сард 20 сая дахь тонн нүүрсээ олборлосон. Тус компани Цанхийн Зүүн уурхайн олборлолтоо 2010 оны сүүлээр эхлүүлсэн хэдий ч 2011 онд 900 мянган тонн нүүрс олборлож байсан юм. Энэ оны 10 дугаар сарын 18-ны байдлаар 5.6 сая тонн нүүрс олборлоод байгаа аж. 

 

Эх сурвалж: www.mmc.mn, www.energyresources.mn, www.erdenestt.mn

Харин Тавантолгойн ордын анхны экспортыг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК хийж байсан бөгөөд 2004 оны 6 дугаар сард Гашуунсухайт боомтоор 256 тонн нүүрс экспортолж байжээ.

Монгол Улсын хэмжээнд хамгийн их нүүрс олборлосон уурхай нь Багануурын нүүрсний уурхай юм. Өнгөрсөн оны 2 дугаар сард тус уурхайгаас 100 сая дахь тонн нүүрс олборлож байсан билээ. Тэгвэл Шарын голын уурхай 51 жилийн хугацаанд 58 орчим сая тонн нүүрс олборлосон байна. 

Зураг
x