Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон Оросын талын төлөөлөгч өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн "Эрдэнэт үйлдвэрээ хариулт нэхсэн олон асуултад хариулахаар мэдээлэл хийж байна. УИХ-ын дэд даргын мэдэгдэлтэй холбоотой олон асуулт гарч байгаа байх.

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайн Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан хариулт нэхэх болсон.

Оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн.

Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг. Оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж андуу ойлгосон байх.

 
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөсөө авлагатай явж ирсэн.

Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөчээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа.

Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна" гэв.

“Монголньюс” мэдээллийн төвд болж буй хэвлэлийн бага хурлыг iKon.mn шууд дамжууллаа.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!