Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, Шинэ дэвшилтэд холбооны байр
51-262055 51-264221 11-318210 51-262862 11-312862 info@demparty.mn www.demparty.mn
Нам, эвслийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй
Нам, эвслийн мөнгөн хандивын тайлан
Бусад мэдээлэл
Үүсгэн байгуулагч эсхүл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга
Үүсгэн байгуулагдсанаас хойших бүртгэл
-
2023.04.14-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 20 дугаар тогтоолоор Ардчилсан намын хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2022.03.31-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 12 дугаар тогтоолоор “2022.03.05-ны өдрийн Ардчилсан намын ээлжит бус XIII Их хурлын “Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай 07 дугаар тогтоолоор баталсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт”-ийг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийн 2020.11.05-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. /УДШ-ийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоорУлсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассан, Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан./
-
2019.01.07-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2018.12.05-ны өдрийн Ардчилсан намын 09 дүгээр Их хурлаар намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн баталсан мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2017.03.31-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар тогтоолоор “2017.02.12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар Их хурлаас баталсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт”-ийг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2017.03.15-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2017.02.12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар Их хурлын 03 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсон”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2016.12.23-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 22 дугаар тогтоолоор “2016.12.07-ны өдрийн Ардчилсан намын 6 дугаар Их хурлын 14 дүгээр тогтоолоор батласан Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт”-ийг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2015.06.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 10 дугаар тогтоолоор “2014.11.14-ний өдрийн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 44 дүгээр хурлаар намын даргаар З.Энхболд сонгогдсон”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2011.04.11-ний өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2011.03.09-ний өдрийн Үндэсний зөвлөлдөх хорооны XXXIV хурлын 05 дугаар тогтоолоор Үндсэн дүрэм ба журамд өөрчлөлт оруулсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2006.05.02-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 03 дугаар тогтоолоор “2006.03.31-ний өдрийн Ардчилсан намын Үндэсний чуулганы хурлын 04 дүгээр тогтоолоор Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2005.04.20-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 05 дугаар тогтоолоор “2005.03.31-ний өдрийн Намын II Их хурал Үндэсний чуулганаар намын шинэчилсэн дүрмийг ёсчлон баталсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2005.03.30-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 03 дугаар тогтоолоор “2005.03.04-ний өдрийн Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлын 07 дугаар тогтоолоор намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.
-
2000.12.26-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 07 дугаар тогтоолоор “2000.12.06-ны өдрийн Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их хурлын 02 дугаар тогтоолоор Ардчилсан намын үндсэн дүрмийг баталсан”-ыг улсын бүртгэлд бүртгэсэн.