Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

Ардчилсан нам /АН/

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

🏆 Сонгогдсон
Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
47,892
Саналын хувь
37.3%
Нас
41
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
Төвийн Бүсийн Хөгжлийг Дэмжих Агентлагийн Тэргүүн, MARS-V төслийн үүсгэн байгуулагч
Мэргэжил
Эрх зүйч
Зорилго
БОДЛОГЫН ТӨЛӨӨ!

Замнал

Боловсрол
1991-2001: Нийслэлийн 50 дугаар дунд сургууль
2002-2006: Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургууль
2006-2008: АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Хуулийн сургууль
2014-2016: Харвардын Их Сургуулийн Жон Ф.Кеннедигийн сургууль
Ажлын туршлага
2003-2006: Нээлттэй Мэтгэлцээний Холбоонд сургагч багш
2009-: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харъяа Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Гадаад харилцаа, Хүний нөөцийн ажилтан
2009-2015: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Олон Нийттэй Харилцах, Мэдээлэл Боловсруулах албаны дарга, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч
2010-: Түүх соёлыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн тэргүүн
2016-2020: Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч
2017-2023: Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2018-: Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч
2018-: “Mарс” төслийн санаачлагч, Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвийн Тэргүүн
2022-: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөх
2022-: Төвийн Бүсийн Хөгжлийг Дэмжих Агентлагийн тэргүүн
Нэмэлт мэдээлэл

Их жанжин Д.Сүхбаатарын 90 жилийн ойн өдөр 1983 оны 2 дугаар сарын 2-нд Дархан хотод мэндэлсэн. Тэрбээр гэргий Дашзэвэгийн Уранзаяа болон гурван хүүгийн хамт амьдардаг.

Эрдэнэболдын өвөө Цэгмэдийн Ширчин нь Төв аймгийн Бүрэн сумын уугуул, “Монгол Улсын чанарын аварга малчин” хүн. Аав Ш.Сүхбаатар нь Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор. Ээж Ц.Сайнгэрэл нь хуульч мэргэжилтэй.

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД-ын санаачилсан Улаан нүдэн гараг буюу “Марс” төсөл нь дэлхийн технологийн шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан. Дэлхийн хамгийн чинээлэг хүн гэгдэж буй Элон Маск нь Марсын төслийг санхүүжүүлж байгаа юм. Марс гараг бол маш хүйтэн агаад, жилийн дундаж нь хасах 63 хэм байдаг. Монголын говь дэлхий дээрх хамгийн хүйтэн цөл төдийгүй Марстай хамгийн ойрхон уур амьсгалтай газар юм.

Уг төслийн хүрээнд Монголын говьд сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бааз сүндэрлэх бөгөөд бэлчээрийн мал аж ахуй мах, сүү цагаан идээ, экологийн цэвэр хүнсний ногоог орчин үеийн технологи ашиглан сансрын хүнс бүтээж, дэлхийн сансрын зах зээлд нийлүүлнэ.

Аялал жуучлалын шинэ чиглэл бий болгоно. Энгийнээр хэлэхэд Марс руу нисэх багийг бэлтгэх бааз, уг гараг дээр очих хүсэлтэй жуулчдад зориулагдсан хотхоныг бүтээх юм. Анх удаа монголын говьд ухаж бус ургуулж босгох “мөнгөний урсгал” тун удахгүй дэлхийгээс цутгана.

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД ын багийн санаачилсан Монголын Марс төслийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди, Японы Ерөнхий Сайд асан Шинзо Абэ нарт тус тус биечлэн танилцуулсан.

Төслийн хамгийн том амжилтын нэг бол Марсыг эзэмших дэлхийн Австрали, Итали, Белги, Испани, Франц, Герман, Канад, Финланд, Орос, Исланд, Энэтхэг, Япон, Америк, Польш, Швед, Швейцар, Англи, Франц, Норвеги, Сингапур зэрэг 22 улсын эгнээнд Монгол Улс багтаж чадсан нь Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД-ын багийн хүчин зүтгэлийн үр дүн юм.

 

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 2,762,092.38 мян.төг
Овог нэр:
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Өөрийн орлого:
62,183.90 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
50,074.08 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
1,603,765.00 мян.төг

1. Амины орон сууц - 1
2. Нийтийн орон сууц - 3

Тээврийн хэрэгсэл:
434,000.00 мян.төг

Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,Suzuki, Jimny- 1,Микроавтобус,- 1

Мал, аж ахуй:
70,000.00 мян.төг

1. Хурдан удмын адуу-1
2. Адуу-17
3. Үхэр-14
4. Адуу-5
5. Хонь-10
6. Тэмээ-1

Газар:
31,704.70 мян.төг

1. Эзэмших-514м2-1
2. Эзэмших-699м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
13,850.00 мян.төг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
316,514.70 мян.төг
Зээл:
180,000.00 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. МАРС СИ ХХК ХХК
2. Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн төв Бусад

2019 | нийт хөрөнгө: 1,562,019.87 мян.төг
Овог нэр:
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Өөрийн орлого:
455,691.44 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
117,541.93 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
360,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 1

Тээврийн хэрэгсэл:
95,000.00 мян.төг

1. Газ| Газ 21- 1
2. Lexus| RX 350- 1

Мал, аж ахуй:
35,000.00 мян.төг

1. Адуу-5
2. Тэмээ-1
3. Хурдан удмын адуу-1
4. Хонь-10
5. Үхэр-8
6. Хурдан удмын адуу-8

Газар:
70,000.00 мян.төг

1. Эзэмших-700м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
9,650.00 мян.төг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
221,988.52 мян.төг
Гадаадын улсын банк, санхүүгийн байгууллагад:
8,000.00 мян.төг
Авлага:
46,000.00 мян.төг
Зээл:
143,147.98 мян.төг