Эрхэмбаатарын ТӨМӨРБААТАР

Ардчилсан нам /АН/

УИХ-ын сонгуулийн 6-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
41,601
Саналын хувь
42.3%
Нас
37
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
Хэттрик Группийн Ерөнхийлөгч
Мэргэжил
Эдийн засагч, Эрх зүйч
Зорилго
БИД НЭГ МОНГОЛ АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж үгүй. МАН засаглах үед төрд алба хашиж буй хүмүүс АН гарвал ажилгүй болно гэсэн айдасгүй амьдрах учиртай. Төрийн залгамж халааг чухалчилж, хэт намчирхлын эсрэг би хувьдаа тэмцэх болно. Бид нэг Монгол.

Замнал

Боловсрол
2005-2009: Хөдөлмөр Нийгмийн Харилцааны дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч
2017-2020: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
Ажлын туршлага
2009-2011 : MCS группийн худалдааны төлөөлөгч
2011 -2013 : “Давхар амжилт” ХХК-ийн ерөнхий захирал
2012-2024: Ардчилсан Намын гишүүн
2013-2017: Ардчилсан Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
2014-2015: Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдын ажлын албаны нарийн бичгийн дарга
2016-2024: “Давхар амжилт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
2017-2023: Ардчилсан Залуучуудын холбооны Хяналтын ерөнхий зөвлөлийн дарга
2019-2024: “Их Говь транс ложистик” ХХК-ийн ерөнхий захирал
2021-2024: “Төмөрбаатар” сангийн тэргүүн
2021-2024: “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ны Удирдах Зөвлөлийн гишүүн
2022-: “Хэттрик” Группийн ерөнхийлөгч
2022-2024: “Бүтээгч Дорнодчууд” ТББ-ын гишүүн
2023-2024: Дорнод аймгийн Ардчилсан Намын дэд дарга
2024-: УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зам тээвэр, дэд бүтэц хариуцсан зөвлөх
Нэмэлт мэдээлэл

Эрхэмбаатарын Төмөрбаатарын хийж хэрэгжүүлэх 10 чухал ажил 

  • Шинэ төмөр замын бодлого дээр дэлхийн жишгийг харж харьцуулж байж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. 
  • Боловсролын салбарт шинэчлэл хийж чадварлаг боловсон хүчинг орон нутагт ажиллах боломжоор дэмжинэ. 
  • Багийн спорт орон нутагт хөгжих боломжийг эрчимжүүлнэ. 
  • 60 хонож ирдэг тээврийн илүү богино хугацаанд ирэх боломжийг бүрдүүлнэ. 
  • Монгол Улсын далайд гарах гарцыг төмөр замаар нээнэ. / Зүүн босоо тэнхлэгиийн төмөр зам тавигдсанаар Бичигтийн боомтоос манайхтай хамгийн ойр далайн боомж болох Хятадын Жен Жөү (Zheng Zhou) боомтруу төмөр замаар холбогдох боломж нээгдэнэ/.
  • Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хамгийн боломжит хоршлоор шийдэх ёстой. 
  • Чойбалсангаас Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам барих явцад 4000 орчим ажлын байр бий болох боломж бүрдэнэ. 
  • Сумдын шороон замыг хучилттай замаар шинэчлэх боломжийг бүрдүүлнэ. 
  • Хил орчмын аялал жуулчлал, Буйр нуурийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 
  • Малчин өрхүүдийг хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжихэд төрийн бодлогоор, ялангуяа аймаг орон нутгаас дэмжин ажиллахад анхаарна. 
Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 3,584,448.90 мян.төг
Овог нэр:
Эрхэмбаатарын ТӨМӨРБААТАР
Өөрийн орлого:
235,228.15 мян.төг
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
6,799.95 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
2,314,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 4
2. Хашаа байшин - 1
3. Авто зогсоол - 2
4. Авто граж - 1

Тээврийн хэрэгсэл:
18,800.00 мян.төг

1. Toyota| Prius- 1

Мал, аж ахуй:
775,000.00 мян.төг

1. Хурдан удмын адуу-1
2. Сайн үүлдрийн үхэр-69
3. Хурдан удмын адуу-21

Газар:
40,000.00 мян.төг

1. Эзэмших-500м2-1
2. Эзэмших-600м2-4
3. Эзэмших-699м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
132,000.00 мян.төг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
6,638.30 мян.төг
Бэлэн мөнгө нийт дүн:
35,982.50 мян.төг
Зээл:
20,000.00 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. Их говь транс ложистик ХХК
2. Давхар амжилт ХХК ХХК
3. Мандал ирээдүй Өсөлт сан ХК
4. Ард санхүүгийн нэгдэл ХК
5. Ард даатгал ХК
6. Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн ХК
7. Говь ХК
8. Эрдэнэс таван толгой ХК
9. Хаан банк ХК
10. Монос ХК
11. Түмэн шувуут ХК
12. Үндэсний хувьчлалын сан нэгж эрх ХК
13. Эрдэнэс таван толгой ХК
14. Олон амжилт ХХК